Pages

Ads 468x60px

Featured Posts

Monday, June 2, 2014

Бид 3-ийн анхны баяр

Би өмнө нь 6.1нд нөхрөөсөө намайг баярлуулаарай гэхээр ээж болоогүй байж юун баяр гээд баярлуулдаггүй байлаа. Харин энэ жил баярлуулах гээд ресторанд захиалга өгсөн боловч яг гэрээсээ гараад явж байгаад больсон манай 2 гадуур авч явахад арай бага байна. Нэг газар орохоор 2лаа тэвэрч сууна тэргээ аваад орлоо гэхэд бугчимдаад уйлаад байна. Бас мээмээ идэх болохоор олон хүмүүс дунд хөхүүлэх боломжгүй. Ийм шалтгаануудын улмаас KFC орж авч идээд зуслан явж шинэ хоньны шөл уусан. Гадуур хүүхдүүдээ авч гарахаар хүмүүс их харах юмаа зарим бүр ирж хараад л ихэр юм уу гээд л. Би нээх тоохгүй ийм юм байх гэж боддог харин аав нь их дургүй байдаг юм. Манай 2т хүмүүс мөнгө, хувцас л өгсөн чихэр жимс идэхгүй болохоор тэр ч дээр юм. Би угаасаа айлын хүүхдүүдэд бэлэг бэлдэхдээ хэрэгтэй хэрэггүй чихэр жимс өгч бхаар тоймтой чанартай хэрэгтэй бэлэг өгөхыг илүүд үздэг. Нөхрийн ажлын газар гоё бэлэг өгсөн харин манай ажлын газар ёсыг бодож л өгсөн байх би хүүхдүүдийнхээ бэлгийг авах гээд догдлоод очоод авсан чинь нөхөр дүү 2 голоод дооглоод байна лээ. Нээрээ ч хэрэглэх идэх юм нэг ч байгаагүй. Баяр нэг иймэрхүү л болж өнгөрлөө. Монголд ч хүүхдүүдээ баярлуулах газрууд ч тун ховор юмаа.

Saturday, April 26, 2014

Housewife боллоо

Үгүй ээ санасаныг бодвол энэ ажил маань нилээн мэдрэл шаарддаг ажил байна. Эхлээд дасаж өгөхгүй хэцүү л байлаа. Маргааш ажилдаа явах гэж байгаа ч юм шиг. Би яагаад ингээд гэртээ суугаад байнаа гэсэн бодол байнга орж ирээд л тэр болгондоо зүгээр суугаад байгаа юм шиг аймшигтай мэдрэмж төрөөд байлаа. Би чинь сургууль соел.... дараа нь ажил гэж хэнхэглэж гүйсээр байгаад хувийн амьдралдаа нээх цаг гаргадаггүй байжээ. Харин өөрийн үеэс овоо дасаад House wife байх чинь ямар их ажилтай бас их ядарч байна.
Шөнө ч унтахгүй ийм л их ажилтай байна. Ойрд дандаа нэг дууны үг бодогдоостой "Бүтэн нойртой хонож үзээгүй Бүлээн цайгаа ууж чадаагүй" гээд л яасан ч үнэн үгтэй дуу вэ. Тэгэхдээ энэ ажил маань хамгийн их аз жаргалыг мэдрүүлж байгаа.

Wednesday, May 1, 2013

Сурсан шиг сурийдаа

Сурсан шиг сурийдаа энэ англи, солонгос хэлийг хэмээн мөн ч олон удаа хэлж байна өөртөө. Нөхөр бид 2 ярилцаад ажилийн өдрүүдэд 7-9 цагийн хооронд англи хэлээ сурч хоорондоо зөвхөн англиар ярихаар тохирсон юм. Эхний хэдэн өдөр дажгүй идэвхтэй байсанаа сүүлдээ нөхөр 7 цаг болонгууд зурагт үзэн их л надтай ч дурахгүй, юм асуухаар чухал царай гарган дараа асуу одоо завгүй байгаагаа гайхна. Эсвэл ажилаа хийгээд суучихна. Ингээд энэ төлөвлөгөө худлаа болсон юм. Харин одоо арай өөр төлөвлөгөөний дагуу сурмаар байна. Би чинь өөрөө өөрөө л бие дааж сураад байхаас багшаар заалгаж үзээгүй хүн шүү дээ. Уг нь нээх сайхан сурсан шиг сурмаар байгаам даа. Энэ зун ингээд л сурдаг юм билүү.

Tuesday, April 30, 2013

Байгалийн сайханаар бахархагч

Би жилийн 4 улиралд агаарт гарах дуртай. Яг ийм улиралд яг ийм модон дунд зөөлхөн орох цасанд нороод цээж дүүрэн амьсгаа аван зогсох гайхамшигтай. Заримдаа ийм мэдрэмж авахаас илүүтэйгээр уур уцаар, стресс, ажлын их ачаалалд дарагдан суудаггаа ойлгохгүй юм.

Wednesday, April 17, 2013

3 гутал авхуулсан

Эмэгтэй хүний шуналын талаар нөхөр надтай их л нухацтай ярилцав. Ярих болсон шалтгаан нь сүүлийн үед би тийм ч юм авна, ийм ч юм авна гэх болсонтой холбоотой байх. Нөхөр; Миний ханьд хавар намрын зөндөө гутал байхад гутал авна гээд байх юм. Би: Тэр гутлуудыг чинь 3 жил шахам өмсөж байна. Загвар ч хоцорсон, гэлээ ч шинэ гутал авахгүй удсан, Нөхөр: За за тийм бол авдаа. Хэдэн хоногийн дараа Ажил дээр итали гутал ирлээ. Нэг гутал их таалагдаад авлаа. Гэртээ ирээд нөхөртөө үзүүлээд урьд хойгуур нь өмсөөд баахан алхлаа. Нөхөр инээгээд наад гутлыг чинь мартын бэлэг болгоод хайр нь аваад өгий гэв. 2 хоногийн дараа Ажилынханы италиас захисан гутлууд ирж 2 гутал их таалагдаад 2ланг аваад гэртээ ирлээ. Нөхрийг ажилаас ирэнгүүт үзүүллээ. Нөхөр: Ахиад гутал авах гэж байгаа юмуу Би: Хайрынх нь богино түрүүтэй гутал муудаад өмдөн дээр өмсөх гутал байхгүй байнаа, сая авсан чинь урт түрүүтэй ш дээ, Нөхөр: За тэгвэл ав ав, Би: Хайраа өөр нэг гутал бас байна харах уу, би авахгүй л дээ, тэгэхдээ аймар гое гутал, зүгээр л чамд харуулах гээд Өмсөж баахан гүйгээд л, ямар байна. энэ яг миний гутал байгааз, хүмүүс авна гээд бөөн юм болохоор нь би чамд үзүүлэх гээд зүгээр л надад гое харагдаж байгааг харуулах гээд аваад ирсэн. Нөхөр: За за миний хайр мөнгөө зохицуулаад болохоо бол авахгүй юу даа.

Thursday, April 11, 2013

Эхнэрүүд яагаад тарган байна

Манай ёрөнхийлэгч нарын эхнэрүүд яагаад тарган эмэгтэйчүүд байгаад байна. Уг басчхүү эмэгтэйчүүд бидний нүүр царай гэж бодоод байгаа ш дээ. Ард түмэн эрүүл байхын үндэс угсаа нь эрүүл, зөв зохистой хооллолт, хөдөлгөөн гэдэг биздээ, Эрүүл хүнс идээд, зөв зохистой хооллоод хөдөлгөөн хийгээд байгаа хүн ийм тарган байхгүй л болов уу. ёрөнхийлэгч нарын эхнэрүүд чинь ард түмэндээ үлгэр жишээ баймаар байх юм. Тэр АНУ-гийн тэргүүн хатагтай харвал...........мөн ч хэрэгтэй байна даа хэхэ

Monday, April 8, 2013

Энэ ариун зүйл үү

Миний яг урьд ширээнд надруу хараад 2 бакалавр студент маань хичээнгүйлэн дипломоо бичиж байна. Хааяа нэг надруу харан багш их завгүй байна гэсэн аятай ширтэнэ. Тэгсэн би гэж хүн үнэн сирозний царай гарган блогдож сууж байх юм энэ ариун зүйл үү. Эхлээд би энэ 2ийн араас элдэн хөөж хөөцөлдөн тоглож, гуйж гувшин, нэг загнаж, нэг аргадаж байсан үе хэдхэн хоногийн өмнө дөө. Тэгтэл одоо энэ 2 маань их ухаарчээ. Тэгэхдээ би өмнөөс шаналж унтахдаа хүртэл санаа зовж хар дарж зүүдлэн сэрдэг нь хэвэндээ. Гэхдээ энэ 2 тоо хайр хүрээд байдаг юм, Нээх насны зөрөөгүй хэрнээ, надаас айж, эмээх нь бас хүндлэл нь намайг энэ 2-ийн өмнө улам хариуцлагатай байхыг шаардаад байх юм.