Би өмнө нь 6.1нд нөхрөөсөө намайг баярлуулаарай гэхээр ээж болоогүй байж юун баяр гээд баярлуулдаггүй байлаа. Харин энэ жил баярлуулах гээд ресторанд захиалга өгсөн боловч яг гэрээсээ гараад явж байгаад больсон манай 2 гадуур авч явахад арай бага байна. Нэг газар орохоор 2лаа тэвэрч сууна тэргээ аваад орлоо гэхэд бугчимдаад уйлаад байна. Бас мээмээ идэх болохоор олон хүмүүс дунд хөхүүлэх боломжгүй. Ийм шалтгаануудын улмаас KFC орж авч идээд зуслан явж шинэ хоньны шөл уусан. Гадуур хүүхдүүдээ авч гарахаар хүмүүс их харах юмаа зарим бүр ирж хараад л ихэр юм уу гээд л. Би нээх тоохгүй ийм юм байх гэж боддог харин аав нь их дургүй байдаг юм.
Манай 2т хүмүүс мөнгө, хувцас л өгсөн чихэр жимс идэхгүй болохоор тэр ч дээр юм. Би угаасаа айлын хүүхдүүдэд бэлэг бэлдэхдээ хэрэгтэй хэрэггүй чихэр жимс өгч бхаар тоймтой чанартай хэрэгтэй бэлэг өгөхыг илүүд үздэг. Нөхрийн ажлын газар гоё бэлэг өгсөн харин манай ажлын газар ёсыг бодож л өгсөн байх би хүүхдүүдийнхээ бэлгийг авах гээд догдлоод очоод авсан чинь нөхөр дүү 2 голоод дооглоод байна лээ. Нээрээ ч хэрэглэх идэх юм нэг ч байгаагүй. Баяр нэг иймэрхүү л болж өнгөрлөө. Монголд ч хүүхдүүдээ баярлуулах газрууд ч тун ховор юмаа.