Pages

Ads 468x60px

Saturday, April 26, 2014

Housewife боллоо

Үгүй ээ санасаныг бодвол энэ ажил маань нилээн мэдрэл шаарддаг ажил байна. Эхлээд дасаж өгөхгүй хэцүү л байлаа. Маргааш ажилдаа явах гэж байгаа ч юм шиг. Би яагаад ингээд гэртээ суугаад байнаа гэсэн бодол байнга орж ирээд л тэр болгондоо зүгээр суугаад байгаа юм шиг аймшигтай мэдрэмж төрөөд байлаа. Би чинь сургууль соел.... дараа нь ажил гэж хэнхэглэж гүйсээр байгаад хувийн амьдралдаа нээх цаг гаргадаггүй байжээ. Харин өөрийн үеэс овоо дасаад House wife байх чинь ямар их ажилтай бас их ядарч байна.
Шөнө ч унтахгүй ийм л их ажилтай байна. Ойрд дандаа нэг дууны үг бодогдоостой "Бүтэн нойртой хонож үзээгүй Бүлээн цайгаа ууж чадаагүй" гээд л яасан ч үнэн үгтэй дуу вэ. Тэгэхдээ энэ ажил маань хамгийн их аз жаргалыг мэдрүүлж байгаа.