Pages

Ads 468x60px

Wednesday, May 1, 2013

Сурсан шиг сурийдаа

Сурсан шиг сурийдаа энэ англи, солонгос хэлийг хэмээн мөн ч олон удаа хэлж байна өөртөө. Нөхөр бид 2 ярилцаад ажилийн өдрүүдэд 7-9 цагийн хооронд англи хэлээ сурч хоорондоо зөвхөн англиар ярихаар тохирсон юм. Эхний хэдэн өдөр дажгүй идэвхтэй байсанаа сүүлдээ нөхөр 7 цаг болонгууд зурагт үзэн их л надтай ч дурахгүй, юм асуухаар чухал царай гарган дараа асуу одоо завгүй байгаагаа гайхна. Эсвэл ажилаа хийгээд суучихна. Ингээд энэ төлөвлөгөө худлаа болсон юм. Харин одоо арай өөр төлөвлөгөөний дагуу сурмаар байна. Би чинь өөрөө өөрөө л бие дааж сураад байхаас багшаар заалгаж үзээгүй хүн шүү дээ. Уг нь нээх сайхан сурсан шиг сурмаар байгаам даа. Энэ зун ингээд л сурдаг юм билүү.

Tuesday, April 30, 2013

Байгалийн сайханаар бахархагч

Би жилийн 4 улиралд агаарт гарах дуртай. Яг ийм улиралд яг ийм модон дунд зөөлхөн орох цасанд нороод цээж дүүрэн амьсгаа аван зогсох гайхамшигтай. Заримдаа ийм мэдрэмж авахаас илүүтэйгээр уур уцаар, стресс, ажлын их ачаалалд дарагдан суудаггаа ойлгохгүй юм.

Wednesday, April 17, 2013

3 гутал авхуулсан

Эмэгтэй хүний шуналын талаар нөхөр надтай их л нухацтай ярилцав. Ярих болсон шалтгаан нь сүүлийн үед би тийм ч юм авна, ийм ч юм авна гэх болсонтой холбоотой байх. Нөхөр; Миний ханьд хавар намрын зөндөө гутал байхад гутал авна гээд байх юм. Би: Тэр гутлуудыг чинь 3 жил шахам өмсөж байна. Загвар ч хоцорсон, гэлээ ч шинэ гутал авахгүй удсан, Нөхөр: За за тийм бол авдаа. Хэдэн хоногийн дараа Ажил дээр итали гутал ирлээ. Нэг гутал их таалагдаад авлаа. Гэртээ ирээд нөхөртөө үзүүлээд урьд хойгуур нь өмсөөд баахан алхлаа. Нөхөр инээгээд наад гутлыг чинь мартын бэлэг болгоод хайр нь аваад өгий гэв. 2 хоногийн дараа Ажилынханы италиас захисан гутлууд ирж 2 гутал их таалагдаад 2ланг аваад гэртээ ирлээ. Нөхрийг ажилаас ирэнгүүт үзүүллээ. Нөхөр: Ахиад гутал авах гэж байгаа юмуу Би: Хайрынх нь богино түрүүтэй гутал муудаад өмдөн дээр өмсөх гутал байхгүй байнаа, сая авсан чинь урт түрүүтэй ш дээ, Нөхөр: За тэгвэл ав ав, Би: Хайраа өөр нэг гутал бас байна харах уу, би авахгүй л дээ, тэгэхдээ аймар гое гутал, зүгээр л чамд харуулах гээд Өмсөж баахан гүйгээд л, ямар байна. энэ яг миний гутал байгааз, хүмүүс авна гээд бөөн юм болохоор нь би чамд үзүүлэх гээд зүгээр л надад гое харагдаж байгааг харуулах гээд аваад ирсэн. Нөхөр: За за миний хайр мөнгөө зохицуулаад болохоо бол авахгүй юу даа.

Thursday, April 11, 2013

Эхнэрүүд яагаад тарган байна

Манай ёрөнхийлэгч нарын эхнэрүүд яагаад тарган эмэгтэйчүүд байгаад байна. Уг басчхүү эмэгтэйчүүд бидний нүүр царай гэж бодоод байгаа ш дээ. Ард түмэн эрүүл байхын үндэс угсаа нь эрүүл, зөв зохистой хооллолт, хөдөлгөөн гэдэг биздээ, Эрүүл хүнс идээд, зөв зохистой хооллоод хөдөлгөөн хийгээд байгаа хүн ийм тарган байхгүй л болов уу. ёрөнхийлэгч нарын эхнэрүүд чинь ард түмэндээ үлгэр жишээ баймаар байх юм. Тэр АНУ-гийн тэргүүн хатагтай харвал...........мөн ч хэрэгтэй байна даа хэхэ

Monday, April 8, 2013

Энэ ариун зүйл үү

Миний яг урьд ширээнд надруу хараад 2 бакалавр студент маань хичээнгүйлэн дипломоо бичиж байна. Хааяа нэг надруу харан багш их завгүй байна гэсэн аятай ширтэнэ. Тэгсэн би гэж хүн үнэн сирозний царай гарган блогдож сууж байх юм энэ ариун зүйл үү. Эхлээд би энэ 2ийн араас элдэн хөөж хөөцөлдөн тоглож, гуйж гувшин, нэг загнаж, нэг аргадаж байсан үе хэдхэн хоногийн өмнө дөө. Тэгтэл одоо энэ 2 маань их ухаарчээ. Тэгэхдээ би өмнөөс шаналж унтахдаа хүртэл санаа зовж хар дарж зүүдлэн сэрдэг нь хэвэндээ. Гэхдээ энэ 2 тоо хайр хүрээд байдаг юм, Нээх насны зөрөөгүй хэрнээ, надаас айж, эмээх нь бас хүндлэл нь намайг энэ 2-ийн өмнө улам хариуцлагатай байхыг шаардаад байх юм.

Нэг л тавгүй

Би ажил дээрээ ирэхээр нэг л тавгүй байх юм. Хааяа миний хийх ажил биш ч юмшиг. Хайран цагаа үрээд байгаа ч юмшиг Аль эсвэл хэтэрхий үнэнч ажиллаад өөрийгөө зовоогоод байгаа ч юмшиг

Sunday, April 7, 2013

Сурсаар............

Ойрд тун завгүй, Төгсөх гээд л Би тасралтгүй их дээд сургууль, нарийн мэргэжил, мастер, PhD...гээд сураад л байна. Одоо үүнийг төгсөөд л сурахаа болино гэхээр ахиад л гараад ирэн юм. Дандаа л шалгалт шүүлэг гээд байхаар хааяа залхах шиг...