Эмэгтэй хүний шуналын талаар нөхөр надтай их л нухацтай ярилцав.
Ярих болсон шалтгаан нь сүүлийн үед би тийм ч юм авна, ийм ч юм авна гэх болсонтой холбоотой байх.
Нөхөр;
Миний ханьд хавар намрын зөндөө гутал байхад гутал авна гээд байх юм.
Би:
Тэр гутлуудыг чинь 3 жил шахам өмсөж байна. Загвар ч хоцорсон, гэлээ ч шинэ гутал авахгүй удсан,
Нөхөр:
За за тийм бол авдаа.
Хэдэн хоногийн дараа
Ажил дээр итали гутал ирлээ. Нэг гутал их таалагдаад авлаа. Гэртээ ирээд нөхөртөө үзүүлээд урьд хойгуур нь өмсөөд баахан алхлаа. Нөхөр инээгээд наад гутлыг чинь мартын бэлэг болгоод хайр нь аваад өгий гэв.
2 хоногийн дараа
Ажилынханы италиас захисан гутлууд ирж 2 гутал их таалагдаад 2ланг аваад гэртээ ирлээ. Нөхрийг ажилаас ирэнгүүт үзүүллээ.
Нөхөр: Ахиад гутал авах гэж байгаа юмуу
Би: Хайрынх нь богино түрүүтэй гутал муудаад өмдөн дээр өмсөх гутал байхгүй байнаа, сая авсан чинь урт түрүүтэй ш дээ,
Нөхөр: За тэгвэл ав ав,
Би: Хайраа өөр нэг гутал бас байна харах уу, би авахгүй л дээ, тэгэхдээ аймар гое гутал, зүгээр л чамд харуулах гээд
Өмсөж баахан гүйгээд л, ямар байна. энэ яг миний гутал байгааз, хүмүүс авна гээд бөөн юм болохоор нь би чамд үзүүлэх гээд зүгээр л надад гое харагдаж байгааг харуулах гээд аваад ирсэн.
Нөхөр: За за миний хайр мөнгөө зохицуулаад болохоо бол авахгүй юу даа.
Ямар гоё нөхөртэйн атаархмаар ккк
ReplyDeleteхахаха манай хүн шиг юмаа би бас байнга иймийм тйимийм авмаар байна гэхээр байгаашд гэнэ тэхээр нь гүү тэр чинь тэгцэн ингэцэн гэдийн тэгээдл ав ав шүү дай ккк.
ReplyDeleteСүүлийн үед нөхөртөө юм авах гэж гараад өөртөө юм авдагаа болихоор шийдсээн. Сая амралтын өдөр ээлжит нөхөрт гутал авах гэж гараад юууч аваагүй гэртээ орж ирээд өчигдөр ахын найз охины өмссөн нимгэн куртикийг хараад куртик авмаар байна гэсэн авөөөө ав маргааш гараад ав за юу гэжийлээ хахаха
хашрахгүй өнөөдөр окигоос нэг майк авна маргааш гэрт хүрээд ир гээ хэлцөөн кккк
Итали гуталнууд ч гоё шүү. Ма ажил дээр тийм гуталнууд ирдгүүм байхдаа гэссссс хахаха